Дэслэгч Генерал Лувсангомбын Моломжамц

#Дэслэгч #Генерал #Лувсангомбын #Моломжамц

Булган аймгийн Баян-Агт сумын харьяат, дэслэгч генерал Лувсангомбын Моломжамц хуучнаар Булган аймгийн Намнан, одоогийн Баян-Агт суманд 1935 онд төржээ. Жараад жил батлан хамгаалах салбарт ажилласан энэ хүний амьдралд тун ч олон явдал тохиолдсон нь мэдээж. 1948-1954 онд Д.Сүхбаатарын нэрэмжит Оцицерийн сургууль, 1962-1967 онд ЗХУ-д В.В.Кубышевийн нэрэмжит Цэргийн инженерийн академи, 1974-1976 онд Москва хотын К.Е.Ворошиловын нэрэмжит Зэвсэгт хүчний жанжин штабын академи, 1978 онд мөн академийн курст тус тус суралцан төгссөн.

Тэрээр 1955-1958 онд Алдар нийгэмлэгт бичээч, тамирчин, суртал нэвтрүүлэгч бөгөөд зохион байгуулагч 1967-1979 онд Мотобуудлагын тусгай бригадын инженер, Ардын армийн Жанжин штабт ахлах офицер, хэлтсийн дарга, 1979-1982 онд БХЯ-нд газрын дарга, 1982-1989 онд МАХН-ын Төв Хорооны захиргааны байгууллагын хэлтсийн орлогч эрхлэгч, эрхлэгч, 1989-1990 онд БХЯ-ны сайд, 1990-1993 онд БХЯ-ны Стратегийн судалгааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1993-1996 онд ЦИС-ийн Оперативын факультетын дарга, 1998 оноос БХЯ-ны Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирал, эрдэм шинжилгээний ажилтанаар ажиллаж байна. Л.Моломжамцад БНМАУ-ын Сайд нарын Зевлөлийн 1979 оны зурга дугаар сарын 6-ны өдрийн 176 дугаар тогтоолоор хошууч генерал, 1989 оны есдүгээр сарын 14-ний өдрийн 234-ртогтоолоор дэслэгч генерал цол шагнажээ.

Тэрээр МАХН-ын ХҮИ, XX, Онц их хурлын төлөөлөгч, ХҮШ их хурлаас Тев Хорооны орлогч гишүүн, XIX их хурлаас Төв Хорооны гишүүн, БНМАУ-ын Ардын Их хурлыг сонгох 10 дахь удаагийн сонгуулиар Ардын Их Хурлын депутат, 11 дэх удаагийн сонгуулиар Ардын Их Хурлын тэргүүлэгч гишүүнээр сонгогдож байжээ. Л.Моломжамц нь БХИС-ийн профессор, Нүүдлийн соёл иргэншлийн академийн билгүүн номч академич, Дэлхийн энхийн профессоруудын академийн монголын салбарын энхийн элчин сайд цолтой. Дэслэгч генерал Л.Моломжамцын улс орны батлан хамгаалах хүч чадлыг бэхжүүлэх үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг төр засаг өндөр үнэлж Сүхбаатарын одон, Байлдааны гавъяаны улаан тугийн одон, Байлдааны гавъяаны одон, Алтан гадас одон, бусад ойн медалиудаар шагнасан бөгөөдтэрээр мөн ЗХУ, БНСЧСУ, БНБАУ, БНПАУ, БНАГУ, БНКУ-ын медалиудаар шагнагджээ.

Бага нас: Д.Сvхбаатарын нэрэмжит Офицерийн сургууль гэдэгт дєрєвдvгээр анги тєгссєн хєвгvvдийг элсvvлдэг байсан хэрэг. Нєгєєтэйгvvр, “Тэр л сургууль намайг жинхэнэ эр цэрэг болгосон” хэмээн дурсаж суугаа эрхэм бол дэслэгч генерал Л. Моломжамц гуай юм. Тvvнийг “Генералууд” булангийнхаа ээлжит зочноор урилаа. Монгол Улсад Ардчилсан хєдєлгєєн vvссэн 199О онд тэрбээр БХЯ-ны сайдын албыг хашиж байсан бєгєєд тэрхvv хєдєлгєєн нийгэмд хvчээ авч улмаар нийгмийг гvн нойрноос нь сэрээхэд тодорхой хэмжээгээр vvрэг гvйцэтгэсэн гавьяатай нэгэн билээ. Ийн дvгнэхийн учир хэмээвээс тэрхvv хєдєлгєєнийг цэргийн хvчээр дарах тухай НТХ-ны шийдвэрийг эсэргvvцэж, намынхандаа урвагч хэмээн хэлvvлж явсан энэ эрхэм ардчилсан хєдєлгєєнийг тэдний тушаасанчлан цэргийн хvчээр дарсан бол єдгєє дэлхийд Монгол Улс ардчилал шинэчлэлийг тайван замаар шийдсэн орон хэмээн vнэлэгдэхгvй байсан биз ээ. Єєрєє ч “Би зорилгоо биелvvлсэн. Нєхцєл байдлыг зэвсэгт мєргєлдєєнгvйгээр зохицуулахын тулд єєрийн эрх мэдлийн хvрээнд авч чадах бvхий л арга хэмжээг авсан” хэмээн дурсана билээ.Орос Гомбын тvнтгэр бор:Булганы Баян-Агтын хєгшчvvлээс дэслэгч генералын тухай сураг тавихад хvрвэл ийн тvвэггvйхэн хэлээд єгнє гэсэн. Тvvний эцэг Лувсангомбо агсан орос шиг хєнхєр нvд,шонхор хамартай хvн байснаас улбаалан нутаг усныхан нь “орос Гомбо” хэмээн авгайлж. Гомбо гуай том биетэйн дээр шаггvй барилдчихдаг тул айл саахалтынхан нь хvнд хvчир ажилдаа тvvнийг л дууддаг байсан гэдэг. Тэгж айл айлын хар бор ажлыг нугалсны хvчинд амин зуулгадаа нэмэр болохуйц ганц нэг тєлєг ганзагалсаар ирнэ.
Харин дєрвєн нас хvртлээ эхийнхээ нуруунаас буугаагvй тvнтгэр борын тухайд vр хvvхэд тогтдоггvй эр эм хоёрт тєєрч тєрсєн vр нь учраас тэгтлээ эрхэлсэн хэрэг. Тvvний ийн эрхэлж буйг харсан нутаг усны хєгшчvvл хийгээд тєрсєн эцэг эх хоёр нь Гомбо гуай болоод тvvний эхнэр Тамжавыг “Эрхээрээ хатсан хvvхэд хvн биш болох вий” гэж ирээд л буруушаадаг байж. Гэвч бодит амьдрал дээр єнєє эрхээрээ хатсан тvнтгэр бор сургуульд орсон жилээсээ авахуулаад л эцэг эхийнхээ магнайг тэнийлгэсэн гэдэг. Цэргийн хvн болсон тухайд хvvгийн єєрийн гаргасан шийдвэр юм байх. Сэлэнгийн хєвєєнєє тоглож єссєн анд нь дєрєвдvгээр анги тєгсєєд хот руу яваад наадмын ємнєхєн эргэж ирэхдээ цэрэг хувцас, шажигнасан хром єшиглєсєн жигтэйхэн гоё амьтан ирж. Vvнийг харсан Молом хvv найздаа цагаахнаар атаархан яавал єєр шиг нь гоё эр болохыг асуутал “Офицерийн сургуулийн сурагчид бvгдээрээ ийм хувцас ємсдєг юм” хэмээж. Тэр єдрєєс хойш эцэг эхийгээ амар суулгахыг больж зєвшєєрvvлж дєнгєсєн тєдийгvй нєгєєхийг даган Улаанбаатарын зvг хvлгийн жолоо залсан байна.Офицерийн сургуулийн бяцхан сонсогч: Халуун намраар хєвєнтэй дээл, vстэй малгайгаар гангарсан бяцхан хvv Офицерийн сургуулийн шалгалтыг ажралгvй давснаар мєрєєдлєє биелvvлэн сонсогч болжээ. Гэрээсээ холдох нь бvv хэл, 12 хvртлээ эцгийнхээ єврєєс гараагvй ”орос Гомбо”-ын тvнтгэр борд эхний vед гэрээ санаж, орондоо сэм уйлах явдал тохиолдож байснаа єдгєє дэслэгч генерал маань нуугаагvй. Энэ бол 1954 оны намар болсон явдал. Дашрамд дурдахад, тэрбээр тус сургуулийн сvvлчийн тєгсєгч болой. Тухайн vед Офицерийн сургуулийг тєгсєгчид ЗХУ-ын цэргийн дунд сургууль эс бєгєєс дотооддоо ЦЕС-д элсэн суралцдаг уламжлалтай байж. Тэрхvv уламжлалын дагуу мань хvн ЦЕС-д элсчээ. Харамсалтай нь сургуулиа тєгсч чадалгvй хєєгдсєн байна. Гэхдээ сурлагаар тэнцээгvй явдал огт биш гэнэ. Ердєє єєрийнхєєрєє зvтгэснийхээ шанг хvртэж. Тэр нь юу байв гэвэл салаан захирагчийн дугуйтай пулемётыг vvрээд гvй гэх тушаалыг “Энэ чинь дугуйтай юм чинь чирчихье л дээ. Тэгээд ч би єргєж даахгvй” гэж эсэргvvцсэнд єнєєх дарга “тэгвэл эндээс яв” гэж. Салаан даргынхаа vгийг даалгvй эрх хvvхдийн зангаар хvлээн авснаас vvдсэн хэрэг. Хичээл тасалсан цаашилбал, офицер байж таарахгvй гэх тушаалаар сургуулиасаа хєєгдсєн Моломжамц хvv яах учраа олохгvй мунгинаж явтал тvvнийг спортод дуртайг мэдэх биеийн тамирын багш нь “Алдар” нийгэмлэгт тамирчин байлдагчаар авсан байна. Єдгєє генерал маань энэ тухайгаа “ЦЕС миний амьдралд гашуун бєгєєд хvчтэй сургамж vлдээсэн бас хор шар гэж юу болохыг мэдрvvлсэн газар” хэмээн дурсана лээ.“Алдар”-ын тамга халаасалсан байлдагч:Офицерийн сургууль хийгээд ЦЕС-д амжилттай сурч байсан тvvнийг Алдар нийгэмлэг зvгээр суулгасангvй, бичээчээр томилсон байна. Vvнийхээ ачаар єглєє,оройн тооноос “мултарсан” тамга халаасалсан маадгар амьтан явах болжээ. Цаг хугацаа урсан єнгєрдєг жам ёсоор нэг л мэдэхэд хугацаат алба дуусахад ангийн удирдлагын зvгээс тvvнд улирч ахлагч болох саналыг дэвшvvлжээ. Энэ хугацаанд тэрбээр бvх ард тvмний спартакиадаас тэшvvрийн тєрлєєр хоёр алт, хоёр мєнгє, хvрэл медалиар энгэрээ мялаасан аж. Залуу хvний сурах гэсэн хvсэл мєрєєдєлдєє хєтлєгдєн сонирхлынхоо дагуу Биеийн тамирын дээд сургуульд явах хvсэлтээ нийгэмлэгийн удирдлагад хэдэнтээ гаргасан боловч бvтэлтэй хариу сонсохгvй л байв. Тэгэхээр нь цэргийн сургуульд явуулж єгнє vv хэмээтэл тэр даруй зєвшєєрєгдєж ЗХУ-ын Куйбышевийн нэрэмжит Цэргийн инженерийн академид суралцах болсон нь нэг бодлын хувь тавилан гэлтэй. Ном, сурах бичгээс арав гаруй жил хєндий явсан тvvнд эхний vед орос багш нарын дуржигнатал унших лекцийг тэмдэглэж аваад єєрийн болгоно гэдэг амаргvй байсан нь мэдээж. Нєгєєтэйгvvр, инженерийн сургууль болохоор тооны тєрлийн хичээл давамгайлна. Гэсэн хэдий ч хагас жилийн дvн гарахад ахлагч Моломжамц курсийнхнээсээ ганцаар онц гарчээ. Эл амжилтад Офицерийн сургуульд олж авсан суурь боловсрол нєлєєлсєн гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн юм.

Гэр хулгайлсан хэрэгт байцаагдаж явав
Эхнэр бид хоёрын гал голомтоо асаасан тvvх єнєєгийн багачуулд vлгэр адил санагдах биз ээ, харамсалтай нь хань минь єдгєє дэргэд алга гэсээр генерал маань хувийнхаа нууцаас дэлгэсэн. Хотод тєрєл садангvй залуу хархvv найзындаа толгой хоргоддог байж. Найзууд биеэр ойролцоо тул єглєє хэн тvрvvлж боссон нь хиргvй цамцтай ажилд явна. Тэгтэл найз нь эхнэр авав. Мэдээжийн хэрэг, тvvний цамцыг юу боллоо гэж угаахав дээ. Хэдхэн сарын дараа залуу хосууд тусдаа гарч Моломжамц ээжтэй нь хоцорч. Угийн юм угаах дургvй тvvний хиртvvлж орхисон цамцыг найзынх нь ээж vглэсээр угаах агаад эхнэр ав хэмээх болж улмаар танилынхаа охин А.Гэрэлчулуунтай танилцуулав. Тэр охин нь АУДС-д сурдаг байсанж. Намар нь єєрийн гэх орон гэргvй тэрбээр айлд хvргэн орсноор тэдний хамтын амьдрал эхэлсэн гэдэг. Хамгийн инээдэмтэй нь тэдний єрх тусгаарласан явдал бєлгєє. Моломжамцыг нэг єдєр ажлаасаа тараад иртэл хадам ээж нь “Танайхыг єрх тусгаарласан, дvvгээ дагуулаад яв” хэмээсээр угтаж. Хаа очсоныг нь мэдэхгvй амьтан газарчлуулсаар очвол гэр нь одоо Бєхийн єргєє байгаагийн зvvн талын дан байшинд тусдаа гарчээ. Эд хогшил гэвэл эхнэрийнх нь унтдаг байсан цоорхой пvрштэй ор, найзынх нь ээж хувцсаа хий гэж єгсєн авдар, тєдийхєн. Аз болж урьд нь тэр байшинд эхнэрийнх нь хамаатан амьдарч байсан тул нvvхдээ ширээгээ орхисон байв. Єдгєє ч тэр ширээг хаялгvй хадгалсаар байгаа гэсэн. Тэр орой хадам ээжийнх нь ах болох лам євгєн данх бэлэглэж, хананд нь хадаг уян ном уншиж арцаар ариулснаар Моломжамцынх гэх айл улсад данстай болжээ. Гэр хулгайлсан тухайд vнэхээр тийм явдал болсон гэнэ лээ. Тусдаа гарсны хойтон намар нь дэслэгч генерал ах дvv орнуудын дунд зохиогддог тэмцээнд оролцохоор бэлтгэлд гарсан байж. Нэг орой мотоцикльтой хvн чамайг сураглаж байна гэхээр нь хvрч очвол эхнэр нь “Манайхыг байрнаас хєєгєєд гаргачихлаа” гэх нь тэр. Болсон явдлыг нєхєддєє хэлтэл “ Ядах юмгvй л зvйл байна. Дарга нар зуслангаас буусан. Тэдний гэрvvдийг буулгаагvй байна лээ. Тvvнээс нэгийг нь аваад барьчих “хэмээн зєвлєсний дагуу дур мэдэн нэг гэр буулгаж аваад амьдарч байсан байшингийнхаа ойролцоо бариад гурав хонож байтал гэр хулгайсан хэргээр дуудагдав. Аз болж сайн хvн таарсан тул єнєєх гэрийг нь тэр чигт нь єгчээ. Хожим єєрийн гэх байртай болсон тухайд ч бас л хєгтэй. Академи тєгсч ирсний дараахан єдгєє н.Самбуу генерал тэдний хоёрын дунд гурван єрєє байр хуваарилсан байна. н.Самбуу гуайнх олон хvvхэдтэйгээрээ хоёр єрєєнд нь оржээ. Заримдаа зочид ихтэй vед тэдэнд ороо тавьж єгчихєєд коридортоо унтдаг байсан аж. Хэнийх нь ч ялгаагvй. Иймэрхvv маягтай арав гаруй жил амьдарсаар хажуу айлаа нvvхэд сая нэг юм байртай хоцорч. Хожим байрныхаа ордерыг єєрийнхєє нэр дээр болгох санаатай хєєцєлдтєл єнєє байр нь хоёр айлд бус тус тусд нь байр хуваарилсныг орон сууцны ажилтан дунд нь “ажиллаж” орхисон нь илэрсэн гэдэг.

Цолоо угааж vзээгvй генерал
Бага дэслэгч, дэслэгч, ахлах дэслэгчийг л хугацаанд нь авч бусад цолоо хугацаанаас нь ємнє хvртэж байсан энэ эрхэм цолоо тэр бvр угааж байгаагvй гэнэ. Албан бус байдлаар ганц нэг шил юмны бєглєє мултлах зэрэг зvйл байсныг эс тооцвол шvv дээ. Хамгийн их хvлээж байсан нь хошууч, хурандаа цол аж. Хошууч генерал цол хvртэх тухайд зvvдлээ ч vгvй хэмээнэ лээ. Анх энэ тухай мэдээг Ємнєговь аймагт томилолтоор ажиллаж байхдаа сонсож. Гэхдээ итгээгvй гэсэн. Цэргийнхний тоглоом хатуу учраас тоглож байна гэж л бодсон гэж байгаа. Гэртээ ирж байж сая нэг юм vнэмшсэн юм байх. Тэгтэл єнєє цол нь тvvнийг єєрийн эрхгvй хvмvvжvvлж орхив. Хааяа нєхєдтэйгєє марзганаж, хєгжилдєхийн сацуу бvжиг гэхээр суудал дээрээ тогтож суудаггvй байснаа ор тас мартаж. Дэслэгч генералыг тэрбээр албан тушаал дагаж ирсэн цол хэмээсэн. 1990 онд тэтгэвэрт гарсан учраас тэр бvр дvрэмт хувцсаа ємсєєд байдаггvй генерал маань єнгєрсєн жил алтан гадас одонгоор энгэрээ мялаахдаа эзнээ хvлээсээр байх дvрэмт хувцсаараа хамгийн сvvлд гоёжээ.
єдгєє генерал маань ЦИС-ийн дэргэдэх Удирдлагын академийн зєвлєхєєр ажиллаж байгаа юм билээ.

No comments:

Post a Comment

Монгол Генерал

Монгол Генерал
1957 оны загварын генералын парад шинель

Popular Posts